47 ХК нийт 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэв

Энэ онд ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн 47 компанийн дундаас зөвхөн I ангиллын 21 компани нийт 909.92 тэрбум төгрөг буюу 96.13%-ийг бүрдүүлж байна.

Дэлгэрэнгүйг МУ-ын онцлох үйл явдал хэсгээс уншаарай.

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ!


Хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад тань туслах үнэн бодит мэдээлэл, судалгаа шинжилгээнд суурилсан “Тоймлоё - Эдийн засаг, зах зээл, боломжууд” товхимлыг хүргүүлж байна.


ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

  • "Ашид Капитал ББСБ" ХХК-ийн “Симпл III” бондын төлбөр бүрэн төлөгдөж, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн бүртгэлээс хаслаа.

  • АНУ, Израилын хамтарсан довтолгооны улмаас Ираны удирдагч амиа алдсаны дараа Иран АНУ-ын баазууд болон Израилд хариу цохилт өгч, бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдлээ.

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж, нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая иргэнд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар мэдэгдлээ.

  • АНУ, Израилын Ирантай хийж буй мөргөлдөөн ширүүссэнтэй холбоотойгоор алтны үнэ 2 гаруй хувиар өсөж, унц нь 5,387 ам.долларт хүрээд байна.

  • Нэр бүхий 47 хувьцаат компани нийт 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэснийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.

  • “Тээвэр Дархан” ХК нь 2025 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

  • 2025 оны 4 дүгээр улиралд нэг ажиллагчид ногдох ДНБ 6.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн байна.

  • Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 55 хувиар өслөө.

  • “Газар шим” ХК нь 2025 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 2.49 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж, бүртгэлийн өдрийг 2026 оны 3 дугаар сарын 4-нд тогтоон, ногдол ашгийг 4 дүгээр сарын 30-ны дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгохоор мэдэгдлээ.

✨ ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ 

🏆 Үнэт цаасны давуу тал: 


✅ Үнэт цаас гаргагч: Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК (МИК ОССК)
✅ “МИК Холдинг” ХК‑ийн баталгаатай
✅ Тогтмол хүүтэй хаалттай бонд (биржийн бус зах зээл)
✅ Хүүгийн төлөлт тогтмол – хагас жил тутам
✅ Хөрөнгөө найдвартай өсгөх боломж
✅ Транчийн нөхцөл (жилийн хүү):
 • ₮ 12 сар – 17.5%
 • ₮ 18 сар – 18.0%
✅ Олон улсын зээлжих зэрэглэл: Moody’s B3 (Тогтвортой), S&P Global B- (Тогтвортой)


👉Та доорх холбоос дээр дарж мэдээллээ оруулснаар манай хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүд тань руу холбогдож үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээлэл болон арилжаанд оролцох заавар хүргэх болно.


📞 Холбоо барих: 7010-0261, 8008-8704

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ


МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРСАН БЭ?

  • Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 53,401.91 нэгжид хүрч 2.45 хувийн уналттай хаагдлаа. 

  • Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд МХБ нийт 12,539 хэлцэл гүйцэтгэсэн ба хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13,989 тэрбум төгрөг болжээ.

  • "Женко тур бюро" ХК-ийн хувьцааны үнэ долоо хоногийн 67.50 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их өсөлттэй хувьцаагаар тодров. Харин "Дархан зочид буудал" ХК-ийн ханш -19.96 хувиар унаж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их уналттай хувьцаа боллоо.

МУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

Нэг ажиллагчид ногдох ДНБ 4.8 хувиар өсөв

2025 оны IV улиралд нэг ажиллагчид ногдох ДНБ 6.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 465.5 мянган төгрөгөөр буюу 7.3%-иар өссөн байна. Энэ нь хөдөлмөрийн бүтээмжийн тогтвортой өсөлтийг илтгэж байгаа бөгөөд нийт жилийн дүнгээр 4.8%-ийн өсөлттэй гарлаа. Салбарын түвшинд авч үзвэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбарт бүтээмж нэмэгдсэн бол уул уурхай, олборлолтын салбарт бууралт ажиглагджээ. Үйлчилгээний салбар хамгийн өндөр өсөлттэй гарч, нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг 22.2 сая төгрөг болж, өмнөх оноос 10.1%-иар нэмэгдсэн үзүүлэлт гарлаа. Үйлдвэрлэл, барилгын салбар 19.3 сая төгрөгөөр, хөдөө аж ахуй 10.1 сая төгрөгөөр тус тус өссөн бол уул уурхай, олборлолтын салбар 53.0 сая төгрөг болж, 4.4%-иар буурсан нь нийт бүтээмжийн өсөлтийг хязгаарласан байна. 


Энэ онд 47 компани нийт 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

2026 оны эхэнд нийт 86 хувьцаат компаниас 47 нь буюу 54.66% нь ногдол ашиг тараахаар шийдвэрлэж, нийтдээ 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар боллоо. Харин үлдсэн 39 компани ногдол ашиг олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Сүүлийн жилүүдэд ногдол ашгийн хэмжээ тогтмол өсөж байгаа бөгөөд 2021 онд 110.5 тэрбум, 2022 онд 150.8 тэрбум, 2023 онд 303.07 тэрбум, 2024 онд 535.09 тэрбум, 2025 онд 1,144.26 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан бол энэ жил 946.54 тэрбум төгрөгийн хэмжээнд хүрчээ. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй 21 компани нийт ногдол ашгийн 96.13%-ийг бүрдүүлсэн бол II ангиллын 19 компани 3.73%, III ангиллын 6 компани 0.13%-ийг эзэлж байгаа юм. Мөн сүүлийн гурван жилд олон нийтэд нээлттэй болсон 8 компанийн 5 нь нийт 52.94 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бол нэр бүхий 4 банк дангаараа 544.59 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах нь нийт ногдол ашгийн 57.54%-ийг бүрдүүлж байгаа нь онцлох үзүүлэлт болж байна.


ДНБ 2025 онд 6.8 хувиар өсөв

2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) урьдчилсан гүйцэтгэлээр 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцоход 34.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.2 их наяд төгрөгөөр буюу 6.8%-иар өссөн байна. Энэ өсөлтөд хөдөө аж ахуйн салбар 33.2%, үйлдвэрлэл, барилга 11.4%, уул уурхай, олборлолт 10.6%-ийн өсөлтөөр голлон нөлөөлжээ. Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 2%-иар өссөн бол бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт харьцангуй бага буюу 0.3%-тай гарсан байна. Эцсийн ашиглалтын аргаар тооцоход ДНБ 92.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 15.4%-иар нэмэгдсэн нь өрхийн хэрэглээ болон бараа, үйлчилгээний экспортын өсөлттэй холбоотой байв. Өрхийн эцсийн хэрэглээ 25.0 их наяд төгрөг болж, 9.2%-иар өссөн нь ДНБ-д эерэг нөлөө үзүүлсэн бол төрийн байгууллагын хэрэглээ 6.1%-иар буурсан байна. Ерөнхийдөө, 2025 онд ДНБ-ийн өсөлтөд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, барилга, уул уурхайн салбарын идэвхжил болон өрхийн хэрэглээний нэмэгдэл голлон нөлөөлсөн жил байлаа.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 🌍

  АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ЭРСДЭЛЭЭС ЗАЙЛСХИЙЖ, ЗГҮЦ-НЫ ӨГӨӨЖ ӨСЛӨӨ

АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бууралтын байдалтай байлаа. Dow Jones 1.31%-иар, S&P 500 0.44%-иар тус тус унасан нь хиймэл оюун ухааны салбарын эрсдэлийн талаарх болгоомжлол болон худалдаа, тарифын тодорхойгүй байдалтай холбоотой байв.


Эдийн засгийн мэдээллээр, 1-р сард үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 0.5%-иар өсөж, жилийн өсөлт 2.9% болсон нь үйлчилгээний үнэ 0.8%-иар нэмэгдсэнтэй холбоотой байлаа. Харин хэрэглэгчийн итгэлийн индекс бага зэрэг нэмэгдэж 91.2-д хүрсэн ч 2024 оны оргил түвшнээс доогуур хэвээр байна. 


Өнгөрсөн долоо хоногт хувьцааны зах зээл сулрахын зэрэгцээ АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4%-иас доош буурч, бондын үнэ өссөн нь хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгөд илүү хандаж байгааг харууллаа.


  ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

КОМПАНИЙН АШИГ ОРЛОГО САЙЖИРСНААР ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТТЭЙ ХААГДАВ

Европын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлттэй хаагдсан нь компанийн ашиг орлого сайжирч, хөрөнгө оруулагчид АНУ-ын технологид төвлөрсөн зах зээлээс гадна төрөлжүүлэх эрмэлзэлтэй байсантай холбоотой байлаа. STOXX Europe 600 индекс шинэ дээд түвшинд хүрч 0.52%-иар өссөн бол Италийн FTSE MIB 1.59%, Францын CAC 40 0.77%, Их Британийн FTSE 100 2.06%-иар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэйгээр арилжаалагдсан байна.


Эдийн засгийн үзүүлэлтүүдийн хувьд, Германд бизнесийн итгэл нэмэгдэж Ifo институтийн индекс 88.6-д хүрсэн нь өнгөрсөн зунаас хойших хамгийн өндөр түвшин болж, үйлдвэрлэл болон үйлчилгээний салбаруудын хүлээлт сайжирсныг харууллаа. 


Их Британид инфляц 2%-ийн зорилтот түвшинд ойртож буй тул Төв банк 2026 онд гурван удаа хүү бууруулах боломжтой гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэв. Мөн АНУ-ын Дээд шүүхийн тарифын шийдвэрийн дараа Трампын засаг захиргаа 2025 онд байгуулсан худалдааны гэрээгээ мөрдөхөө баталгаажуулснаар зах зээлд тодорхой тайвшрал бий болсон байна

  ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

ЯПОНЫ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Японы хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 3.56%, TOPIX индекс 3.42%-иар нэмэгдэж, хоёрдугаар сарын дээд түвшинд хүрэв. Ерөнхий сайд Санаэ Такаичигийн бодлогын төлөвийн талаарх өөдрөг хүлээлт хөрөнгө оруулагчдыг дэмжсэн бөгөөд АНУ-ын шинэ тарифын мэдэгдлийг зах зээл тайван хүлээн авсан нь хөрөнгийн зах зээлийн өсөлтөд шууд нөлөө үзүүллээ.


Иен ам.долларын эсрэг сулран 155-аас 156-ийн түвшинд хүрсэн нь Төв банкны бодлогын зөвлөлд зөөлөн бодлоготой гэж үнэлэгдсэн хоёр эдийн засагчийг нэр дэвшүүлсэнтэй холбоотой байв. Энэ нь хүүгийн өсөлтийг илүү болгоомжтой хийх дохио гэж зарим шинжээч тайлбарлажээ. Төв банкны захирал Казүо Уэда ирэх 3, 4-р сарын хуралдаанаар эдийн засаг, инфляцын таамаг биелбэл хүүг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна.


Эдийн засгийн үзүүлэлтүүдийн хувьд, Токио бүсийн үндсэн хэрэглээний үнийн индекс (CPI) 2-р сард жилийн дүнгээр 1.8%-иар өсөж, таамагласан 1.7%-иас өндөр гарсан нь Төв банкны хүү өсгөх чиглэлийг дэмжиж байгаа юм. 

  ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

САР ШИНИЙН ДАРААХ ЭРСДЭЛИЙН СЭТГЭЛЗҮЙ САЙЖИРЧ, БОДЛОГЫН ДЭМЖЛЭГЭЭР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТТЭЙ ХААГДАВ

Хятадын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт богинохон арилжааны өдрүүдэд өсөлттэй байлаа. Сар шинийн амралтын дараа эрсдэлийн сэтгэлзүй сайжирч, зах зээлд оролцогчид эргэн ирсэн нь өсөлтийг дэмжсэн байна. 


Энэ жилийн баярын үеэр дотоодын аялал жуулчлалын нийт зарцуулалт 803.5 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оноос 126.5 тэрбум юаниар нэмэгдсэн үзүүлэлт гарлаа. Нийтдээ 596 сая дотоодын аялал хийгдсэн нь өмнөх оноос 95 саяар илүү үзүүлэлт болов.


Шанхай хот үл хөдлөх хөрөнгө худалдан авах журамд өөрчлөлт оруулж, оршин суугч бус иргэдийн эрхийг өргөжүүлэв. Одоо нэг жилийн хугацаанд нийгмийн даатгал эсвэл орлогын татвар төлсөн иргэд хотын төвд орон сууц худалдан авах боломжтой болж, өмнөх гурван жилийн шаардлагыг богиносгосон байна. Мөн гурван жил татвар төлсөн оршин суугч бус иргэд хоёр дахь орон сууц авах эрхтэй болсон нь зах зээлийг дэмжих алхам болжээ.


Хятадын Ардын банк (PBOC) гадаад валютын форвард арилжаа хийдэг санхүүгийн байгууллагуудад тавьдаг эрсдэлийн нөөцийн шаардлагыг 20%-иас 0%-д бууруулахаар шийдвэрлэсэн нь юанийн ханшийн хэт хурдан өсөлтийг сааруулах зорилготой алхам гэж шинжээчид үзэж байна. Энэхүү шийдвэр нь юань ам.долларын эсрэг сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсний дараа гарсан юм.

МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТАРХАХ ХУВААРЬ | 2026.03.02 - 03.06

🔎 ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

💥Иран–АНУ–Израилийн дайны эдийн засагт үзүүлж буй нөлөө

🛢️ 1. Нефтийн үнэ огцом өсөв — Дэлхийн инфляц нэмэгдэв

Дайн эхэлмэгц нефтийн үнэ 8–9% өсөж WTI $72.57, Брент $79.41 хүрсэн. Энэ нь дэлхийн нийлүүлэлтийн тодорхойгүй байдалтай шууд холбоотой.
→ Инфляц өсөх, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх, олон улсын тээвэр үнэтэй болох шалтгаан.

🥇 2. Алт, мөнгө “аюулгүйн хөрөнгө” болж үнэ өсөв

Алт, мөнгөний үнэ 2% орчим өссөн нь хөрөнгө оруулагчид эрсдэлийн үед аюулгүй рүү дүрвэж байгааг илтгэнэ.
→ Зах зээлд айдас, эрсдэл давамгайлсны шинж тэмдэг.

🔻3. Хөрөнгийн биржүүд уналттай болов

АНУ ба Азийн хөрөнгийн индексүүд дайны дараахан уналтад орсон.
→ Хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, мөнгөн урсгал “аюулгүй хөрөнгө” рүү шилжив.

📉 4. Геополитикийн тодорхойгүй байдал → Хөрөнгө оруулалт буурав

Дайн урт хугацаанд үргэлжлэх шинжтэй тул хөрөнгө оруулагчдын эрсдэл дээрх хүлээлт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын урсгал тогтворгүй болов.
→ Эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байна.

🧑‍🏫 ТАНЫ МЭДЛЭГТ | 💥Иран–АНУ–Израилийн дайны гол шалтгаанууд

🔥 1) Шууд өдөөгч: Дээд удирдагч Хаменеигийн амь үрэгдсэн 2026 оны 2-р сарын 28-нд АНУ ба Израиль Иранд зэрэгцээ цохилт өгч, Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеиг хөнөөсөн нь мөргөлдөөнийг хурцатгасан үйл явдал болов. Үүнээс хойш Иран Израиль болон АНУ-ын цэргийн баазтай хэд хэдэн улсад пуужин, дрон ашиглан хариу цохилт хийв.

☢️ 2) Цөмийн зэвсгийн асуудлаарх хэлэлцээ нуран унасан Дайн эхлэхээс хоёр хоногийн өмнө Женевийн АНУ–Ираны цөмийн хэлэлцээ үр дүнгүй өндөрлөсөн. АНУ Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлзэж байна гэж мэдэгдсэн бол Тегеран үүнийг үгүйсгэсэн. Энэ үл итгэлцэл нь бүс нутгийн дайны үндсэн шалтгаан байв.

⚔️ 3) 2025 оны богино дайн — хурцадмал байдлын суурь 2025 оны 6-р сард Израиль Ираны цөмийн болон цэргийн байгууламжууд руу цохилт өгөхөд Иран Израилийн хотууд руу пуужин, дронын хариу цохилт хийж, 12 хоногийн дайн өрнөв. Түр гал зогсоосон ч хурцадмал байдал бүрэн тайлагдаагүй.

🌍 4) Бүс нутгийн өргөжилт: Дэд бүтэц, баазууд өртсөн Иран хариу цохилтоо зөвхөн Израильд бус, АНУ-ын бааз байрладаг Катар, АНЭ, Кувейт, Саудын Араб, Бахрейн, Йордан зэрэг улсуудаас эхлүүлэв. Мөн Дубайн Fairmont The Palm, Дубайн нисэх онгоцны буудал зэрэг иргэний байгууламжууд ч өртсөн. → Энэ нь мөргөлдөөн бүс нутгийн хэмжээний болтлоо тэлсэн гэсэн үг.

🎯 5) АНУ-ын стратегийн байр суурь: АНУ “том хэмжээний байлдааны ажиллагаа” эхэлснийг зарлаж, зорилгоо: Ираны дэглэмийн учруулж буй аюулыг устгах, Иран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх, гэж тодорхойлсон. Ерөнхийлөгч Трамп Ираны иргэдийг төрийн өөрчлөлт хийхийг уриалсан нь улс төрийн дарамтыг улам нэмэгдүүлсэн.

📉 6) Ираны дотоод тогтворгүй байдал 2025 оны сүүлээр Иранд:

Валютын ханшийн уналт 💱

Эдийн засгийн хямрал 📉

Иргэдийн эсэргүүцэл 🪧 (анхны 48 цагт ~30,000 хүн амиа алдсан дотоод асуудал) өрнөсөн нь улс орныг эмзэг болгож, гадаад довтолгоонд өртөх магадлалыг нэмэгдүүлсэн.

Logo

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

⚠️ Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн харилцагчдад мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаас худалдах, худалдан авах санал биш юм. Мэдээллийн үнэн бодит байдалд шаардлагатай хяналт хийгдсэн ч баталгаа өгөхгүй. Уг мэдээллийг ашигласнаас үүссэн аливаа хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.